Онцлох мэдээ1 мин унших

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нарын 67 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг өнгөрөгч долоо хоногт өргөн бариад байсан билээ. 

Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын зүгээс түүнийг ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн нэр холбогдож буй хэргүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэх шаардлагыг хүргүүлээд байсан.

Улмаар өнөөдөр АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэг өдөр дарааллаар нь хэлэлцэхгүй бол бид чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд байсан юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан руу орлоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009