Байр суурь2 мин унших

П.Сайнзориг: Бид өмнө нь хэрэгжиж байсан хуулиа өөртөө ашигтай байдлаар тайлбарлах тусам Үндсэн хууль их хэврэгшинэ

УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны өдрийн  ээлжит чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Байнгын хорооны саналаар хурааж Ерөнхий сайдын огцрох эсэх асуудлыг шийдэж байгаа нь ерөөсөө Үндсэн хууль зөрчөөгүй ээ. Өөрөөр хэлбэл миний болоод нийт 54 гишүүний гаргасан саналын агуулга яг хэвээрээ байгаа. Агуулга Ерөнхий сайдыг огцрох эсэх асуудал.

Уг асуудлыг эрхэлсэн байнгын хороо нь авч хэлэлцээд гишүүд нь өөрийн итгэл үнэмшил, зарчим, байр сууриар саналаа хураалгаж байгаа. Тэр саналын үр дүнгээс УИХ руу орох томьёолол өөрчлөгдөж байгаа болохоос агуулга буюу уг санал маань ерөөсөө өөрчлөгдөөгүй байгаа.

Хоёрдугаарт, 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой яриад байна лээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн танилцуулга буюу албан ёсны танилцуулгыг нь би авч үзлээ. Өчигдөр энэ талаар мэдээлэл өгсөн. Уг танилцуулга дээр 76 гишүүнтэй парламентад 39 гишүүний ирц бүрдээд 20 гишүүнээр Ерөнхий сайдыг огцруулчихдаг байсныг халж ЗГ гэдэг томьёоллоос нь татгалзаад Ерөнхий сайд гэдэг агуулгаар буюу кабинетын зарчмаар нь хариуцлага хүлээх ёстой гэдэг үндэслэлээр Ерөнхий сайд гэдэг томьёоллоор үзээд ер нь энэ хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор биш нийт гишүүдийн олонхоор буюу 126 парламентын гишүүдийн 50 дээр нэмэх нь нэгээр л асуудлыг аль нэг талдаа гаргаж шийдье ээ л гэсэн. Ерөөсөө л зарчим энэ. Байнгын хорооны гаргасан саналуудыг үгүйсгээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гаргаж байгаа тэр итгэл үнэмшил, саналаа өгч байгаа байр суурийг үл ойшоогоод асуудлыг алгасаж шийднэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ агуулгаараа ерөөсөө ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийг зөрчсөн асуудал байхгүй байгаа гэж одоо харж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тайлбар танилцуулгыг харлаа. Та бүгд мөн адил харах хэрэгтэй байх аа. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын Тамгын газар сахиулах дэгийг тайлбарладгийн хувьд бол үүнийг анхаарч  гишүүддээ өгөх нь зөв байх. Бид өмнө нь хэрэгжиж байсан хуулиа өөртөө ашигтай байдлаар тайлбарлаад байх тусам Үндсэн хууль их хэврэг зүйл болно оо.

2019 оны үндсэн хуулиар огцруулсан тохиолдолд 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилоорой гэдэг цаг хугацааг л нэмж өгсөн юм билээ. Тэгэхээр бид ийм зүйлээр ард иргэдээ төөрөгдүүлж болох уу. Мэдээж байнгын хороо шийдвэрээ гаргах эрхтэй. Байнгын хорооны саналын дагуу явж ирсэн энэ жишиг байна. Хууль нь ч тийм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Ашиг сонирхлын зөрчилХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011
  5. 2010
  6. 2009