Байр суурь1 мин унших
Р.Батболд: Хуралдаан хурлын даргын үзэмжээр явах нь хэр зохимжтой вэ?
УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
Хурлын дарга гэж их чухал хүн байдаг юм байна аа гэдгийг би түрүүн хэлсэн, одоо дахиад хэлмээр байна. Яагаад гэнэт огцрох болчхов оо?

Даргын зөвлөлийн хурлаар гишүүдийн бичээд өгсөн саналыг хуралд оруулдаггүй. Гэтэл ажил тарах 5 цаг болж байхад өргөдлөө өгдөг, тэр нь асуудлын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ордог. Тэгэхээр даргын үзэмжээр ажил явдаг байдал байж болох уу? Энэ тухай та өөрийнхөө ажлыг юу гэж дүгнэж байгаа вэ?
Түүний асуултад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
