Үйл явдал1 мин унших
П.Батчимэг: Төр улсаа дээдэлдэг түмний үрсийн нэг юм болохоор шөнө дунд очиж, төр улсаа нураахгүй ээ!

Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах байр сууриа илэрхийлэв.
Намын дэд даргын хувьд хариуцлагатай байж, бүлгийн шийдвэрээ дагаж ажиллалаа. Мэдээж төгс шийдвэр байдаггүй ч нэгдмэл байхын чухлыг нилээд гишүүдийн байр сууринаас шууд харагдлаа.
Ардчилсан нам сөрөг хүчний ажлаа хийнэ, хийж ч ирсэн. МАН-ын ядсан, арчаагүй, дотоод алалцаан зөрчил тэмцэл л төрийг хямрааж, түмнээ ядрааж, төсвөө хөдөлгөх тэнхэлгүй, сэтгэлгүй байгаагаа Ардчилсан намын бүлэг гацаасан зогсоосон мэт харагдуулах нь том тэнэглэл.
Ерөнхий сайд болон Их хурлын даргыг огцруулахад бас л нөгөө баруун талын “Хар овоохой” гэдэг шиг буруутай болгох гэж мик ашиглана, попроно. Өдөр шөнө дамнаж, овог нэр, ажил мэргэжил юу бүгдээр нь л дуудуулав. Шөнө дунд очиж, төр улсаа нураахгүй ээ, төр улсаа дээдэлдэг түмний үрсийн нэг юм болохоор дуудахад нь очоогүй би.