Үйл явдал2 мин унших
Ажлын хэсгээс тэтгэврийн хэмжээг 10.3 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал гаргав

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан юм. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл уншиж танилцуулав.
Үүнд төсвийн төсөлд тусгасан 6.0 хувийн нэмэгдэл дээр 4.3 хувийг нэмэхэд нийт 267.1 тэрбум төгрөг нэмж шаардагдах юм. Энэхүү нэмж шаардагдах санхүүжилтийг тогтмол дүнгээр буюу 42000 төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа ажлын хэсэг онцолсон байна.
Түүнчлэн тэтгэврийн зээлийг эрсдэлтэй зээлтийн ангиллаас гаргах, заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, мөн арилжааны банкууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэтгэврийн зээлийн үйл ажиллагааны зардлыг тэглэх боломжтой гэж үзсэн байна.
Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банк хооронд шилжүүлэх үйл явцыг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэх шаардлага байгааг онцоллоо.
Мөн ахмад настны эрүүл мэндийн болон асрах үйлчилгээнд зориулж улсын төсвөөс олгох санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн юм.