Байр суурь2 мин унших
Б.Хэрлэн: Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг!
УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Монгол Улсын ерөнхий сайд УИХ-ын тухай хуулийн дагуу ХЗДХ-ийн сайдаар томилж байгаа Баттөмөрийн Энхбаярыг өнөөдөр УИХ-д танилцуулж байна. Олон нийтэд мэдэгдсэнээсээ хойш гурван 7 хоногийн дараагаар өнөөдөр энэ танилцуулгыг хийж байгаа юм. Баттөмөрийн Энхбаяр таныг ХЗДХ-ийн сайд болоод шударга ёсыг бодитой тогтооход томоохон өөрчлөлт хийнэ ард түмэн найдаж харж байгаа. Өнөөдөр Монголын нийгэмд буруу зөв, үнэн худлаа ялгаж мэдэхээ байтлаа бие биеэ хардаж, сэрддэг болсон. Хамгийн гол нь төр засагтаа итгэх итгэл алдрах талдаа байгаа. Монголын ард түмэн хуулийн дагуу байвал сая шударга болно гэж бодож итгэж ирсэн л дээ. Гэхдээ сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллээр "би дарамтад өртөөд байна, би айдаст автаад байна, би заналхийлэлд өртөөд байна" гэх жишээтэйгээр зарлаж, үг хэл, үйлдлээрээ орон даяар зарлах байдалтай болчихлоо. Илт худал мэдээллээр олон түмнийг төөрөгдүүлэх, олон түмнийг хямраах явдал бол хавтгайраад байна. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ гэж үг байдаг. Тэгэхээр би таныг ХЗДХ-ийн сайд болоод энэ шударга ёсыг бэхжүүлэхийн тулд хуулиа дээдэлж хуулийн өмнө бүгдээрээ адил тэгш эрхтэй байх зарчмыг бодитой болгохын тулд бүрэн эрхийнхээ хүрээнд энэ салбарын бодлого, үйл ажиллагаанд ямар өөрчлөлт хийнэ гэж бодож төлөвлөж байгаа вэ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
