Байр суурь2 мин унших

А.Ганбаатар: Энэ томилгоо таныг Ардын баатар эсвэл Ардын мянгуужин болгоно шүү!

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

Өнөөдөр ХЗДХ-ийн сайдаар томилогдохоор нэр дэвшээд орж ирж байгаа Баттөмөрийн Энхбаяр гишүүнийг хууль зүйн салбар, нийт ард түмэн  шударга хүн юм байна гэж төсөөлөөд байгаа юм. Би хувьдаа сонгуульд нэр дэвшиж байх үеийнх нь урианаас танина. Хүнээр нь биш, уриатай нь анх танил болж байв.

Өөрөөр хэлбэл хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн уриатайгаар орж ирж байсан. Тэгэхээр товч, тодорхой, оновчтой уриа гэж олон нийтийн чиглэлээр ажилладаг хүний хувьд ойшоож харж байсан. Гэхдээ уриагаа хэрэгжүүлэх нь хэр бодитой юм бол доо гэж бодож байсан юм.

Ялангуяа Ардын нам засаглаж байх энэ үе цаг үед. Харин одоо энэ уриагаа хэрэгжүүлэх түүхэн боломж гарч ирж байна аа. Түүхэн боломж шүү. Өөрөөр хэлбэл энэ томилгоо таныг ардын баатар болгоно эсвэл ардын мянгуужин болгоно. Яагаад гэвэл та хэлсэндээ хүрээд шударга ёсыг тогтоодоггүй юм аа гэхэд тодорхой асуудлыг шийднэ гэж харж байгаа. Учир нь таны дор, ЗГ-ын мэдэлд АТГ цагдаагийн газар тодорхой эрх мэдлийн хүчний байгууллагууд байгаа учраас итгэж хараад байгаа юм.

А.Ганбаатар: Энэ томилгоо таныг Ардын баатар эсвэл Ардын мянгуужин болгоно шүү!

Энэ асуудлаа эцэслэх аваас таны нэр ард түмний дунд баатар болж үлдэнэ ээ. Хууль зүйн сайдын энэ томилгоо бол нь ЗГ-ын амин сүнс шүү. Энэ ЗГ тогтох уу үгүй юү гэдэг бараг үүнээс хамаарна.

Ерөнхий сайдын хэлээд байгаа хэлээд байгаа нь Бортээгийн уул уурхай эдийн засгийн бөглөө болоод байгаа бол эргэлтэд оруулъя гээд байна шүү дээ. Манай эдийн засаг 30 их наядад эргээд байгаа тул шинэ орлогын гарц нээх гээд байгаа юм биш үү? Тэгэхээр энэ нь таны томилгоотой шууд хамааралтай юм шиг харагдаад байгаа юм.

Үндэсний аюулгүй байдлын 3 гишүүний нэг нь гадаад улсын хараанд байна. Ийм хүмүүс Монгол Улсыг толгойлох эрхгүй ээ гээд. Энэ бол маш ноцтой асуудал шүү дээ. Бид үндсэн хуулийн хямралд оронгоо алдлаа. Үндсэн хуулиа эдлэнгээ алдлаа. Үндэсний аюулгүй байдлаа алдах хэмжээнд сонор сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Ийм мэдэгдлийг та хийлээ. Тэгэхээр хэлсэн үгэндээ эзэн байх асуудал үлдэж байна.

Мэдээж ЗГ таныг хамгаална. Үнэнийг олъё гэсэн гишүүд таныг дэмжиж ажиллах байх.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009