Үйл явдал2 мин унших

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гаргасан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гаргасан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцлээ

УИХ-ын гишүүний /2025.10.24./-ний хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын гаргасан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыгн хэлэлцүүлгийг  хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналын талаар Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэлэлцээд, холбогдох санал хураалтыг явууллаа.  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтын “…Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална…” гэж заасныг зөрчсөн эсэх талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний олонх буюу 53.8 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт  Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалтын “…Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасныг зөрчсөн эсэх талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтын “…Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална…” гэж заасныг зөрчсөн эсэх талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009