Үйл явдал1 мин унших
Ж.Чинбүрэн сайд талбай дээр суулт хийж байгаа эмч, ажилтнуудтай уулзаж байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн талбай дээр суулж хийж байгаа эмч, ажилтнуудтай өнөөдөр /2025.10.27/ гурав дахь удаагаа уулзаж байна.
Нөхцөл байдлын талаар мэдээллийг цаг тухайд нь өгсөөр буй юм.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд ЭМД-ын санд цалин нэмэх зорилготой нэг төгрөг ч нэмэгдээгүй. Бодитой мөнгө цалин нэмэх зориулалтаар тавьж байж цалин нэмэгдэнэ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2024-2025 оны гурван талт гэрээг дүгнэн, тавьж буй шаардлагын дагуу хэлцэл хийхэд бэлэн гэдгийг мэдэгдэв.
Өнөөдөр 14:00 цагаас ЭМДҮЗ-ийн ээлжит бус хурлыг зарлаад байгаа зэрэг мэдээлэл өгөв" гэв.



Эх сурвалж:
Эрүүл мэндийн яам



