Үйл явдал1 мин унших

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл ээлжит бусаар хуралдлаа

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл өчигдөр /2025.10.27/ ээлжит бусаар хуралдлаа. 

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх гарц гаргалгаа, ямар арга хэмжээ авч, бодит алхам хийх талаар нээлттэй, ил тод хэлэлцэв.

Эрүүл мэндийн даатгалын сан 3 хүчин зүйлээс болж төлбөрт ороод байна.

1. Хөөсөрсөн буюу орж ирэхгүй орлогоор төсөвлөөд зарлага талыг нь бодитоор тавьчихдаг асуудал.,

2. Орж ирсэн мөнгөнөөсөө 2-3 дахин мөнгө шаарддаг төр даах тусламж үйлчилгээ,

3. ЭМД-аас авсан хөнгөлөлтийн зөрүүнээс үүдсэн их зардал гарч ирж байгаа юм.

Даатгалын Үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын санд нөлөөлж буй эдгээр 3 тоо бодитой болгохгүй бол энэ хэзээ ч засрахгүй.

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн Даатгалын санхүүжилтийн гүйцэтгэлийг тунгалаг болгох, буруу зүйл ашиглахгүй байхад хийсэн алхмуудаа дурдах нь чухлыг онцлоод Даатгалын Ерөнхий газрын ажлын хэсэг Үндэсний зөвлөлийн ажлын хэсэгтэй хамтраад ЭМД-ын өнөөдрийн бодит нөхцөл байдлыг баримтжуулахаар тогтов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын асуудалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2017
  4. 2016
  5. 2015
  6. 2014
  7. 2013