Байр суурь2 мин унших

О.Алтангэрэл: Баялгийн хулгайтай тэмцэхэд таны энэ хүсэл зориг тэмцэл хууль эрх зүйн хувьд яаж биежих вэ!

УИХ-ын чуулганы /2025.10.31/-ний өдрийн хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна.УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

Ерөнхий сайд баялгийн хулгайн талаар нэлээн ярьж байгаа. Ер нь энэ баялгийн хулгайтай тэмцэх, хууль бусаар хулгайлагдсан хөрөнгийг эргүүлж авчрах нь өнөөдөр гадаа энэ жагсаж байгаа багш, эмч нарын цалинг дэмжих энэ суурь нөхцөл болох байх. Та 8 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын ЗГ-ын хуралдааны дараа Хууль бус хөрөнгийг хураана гэсэн энэ үед би гайхаж байсан. Хууль, эрх зүйн орчин, боломжгүйгээр яаж хийх юм бол. Анх томилогдож байхад таниас хууль бус хөрөнгө нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлүүлэх тухай хуулийн талаар асуухад Монголд ийм хууль эрх зүйн орчин байгаа гэж хариулж байсан. Харамсалтай нь өнөөдөр олон удаагийн Өршөөлийн хууль болон өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд  өмнөх 30 жилийн  олон төрлийн төрд ойрхон байсан хүмүүсийн хийсэн хулгай, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах орчин нөхцөл хязгаарлагдмал байгаа.

Зөвхөн шүүхийн шийдвэр гарч байж явдаг. Гэмт хэрэг яривал хөөн хэлэлцэх хугацаа явдаг. Иргэний журмаар болон бусад арга хэрэгслээр хөрөнгө хураадаг энэ механизм байхгүй байгаа. Хамтарсан ЗГ-ын үед Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай Иргэний журмаар нөхөн төлүүлэх тухай гэсэн ийм хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. УИХ дээр байгаа. Энэ хууль эрх зүйн орчныг ер нь боловсронгуй болгох чиглэлээр танай ЗГ ямар арга хэмжээ авах юм бэ? Энэ нь Авлигын эсрэг багц хууль буюу  ганцхан хууль бус хөрөнгө хураах тухай хууль биш шүү. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын ЗГ гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй учраас энэ дотор дагалдуулаад маш олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл явж байгаа. Та энэ хуулийг дэмжих үү? Баялгийн хулгайтай тэмцэнэ гэж байгаа. Таны энэ хүсэл зориг тэмцэл чинь хууль эрх зүйн хувьд яаж биежих вэ?

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009