Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: Ерөнхий сайд та "Шүгэл Үлээгч" эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулах чиглэлээр ямар ахиц гаргах амлалт өгч чадах вэ?

УИХ-ын чуулганы /2025.10.31/-ний өдрийн хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Ерөнхий сайд Г.Занданшатараас дараах асуултуудыг асуулаа.

Энэ хуулийг иргэний нийгмийн байгууллагууд, иргэд нэлээн хүсэж эрэлхийлж байгаа учраас тэдний хүслийг дэмжиж энийг асууж байгаа юм. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн тухай нэмэлт мэдээлэл авах зорилготой асуулт байна. Дэлхий дээр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэн 140 гаруй улс байдаг. Үүнээс 59 нь Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэрэгжүүлдэг.

Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэн ороод УИХ-аар соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоогдсон гэмт хэргийн талаарх аливаа баримт нотолгоог сайн санааны үүднээс үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэх, мөн заан оруулах асуудлыг авч үзнэ гэж тунхагласан.

Б.Мөнхсоёл: Ерөнхий сайд та "Шүгэл Үлээгч" эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулах чиглэлээр ямар ахиц гаргах амлалт өгч чадах вэ?

2021 оны 11 дүгээр сарын 11-нд ЗГ-ын хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ 1 жилийн дараа буюу 2022 оны 10 дугаар сард хэлэлцээд энэ бол чухал ач холбогдолтой хууль мөн гэж үзээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байдаг. Энэ үед  Г.Занданшатар Ерөнхий сайд та даргалж байсан юм байна лээ. Тэгэхээр энэ хууль одоо хүртэл батлагдаагүй байна. Та энэ шүгэл Үлээгч эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулах чиглэлээр ямар ахиц гаргах амлалт өгч чадах вэ?

Эх сурвалж:

Vip76.mn

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009