Байр суурь2 мин унших

Б.Уянга: Үндсэн хуулиар олгогдсон хүний нэр төрийг эрхэмлэх эрхийг дураараа зөрчиж байна, энэ шударга явдал мөн үү!

УИХ-ын чуулганы /2025.10.31/-ний өдрийн хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна.УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б:Уянга

Сүүлийн хэдэн өдрүүдэд бид нар Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилт  хөрсөн дээр хэр сайн зөв хэрэгжиж байгаа талаар тал талаас нь сайхан ярилцлаа, бас харлаа. Тийм ч учраас танаас энэ асуултыг заавал асуух хэрэгтэй байгаа юм. Монгол хүний нэр төр Үндсэн хуулиараа хамгаалагдсан байгаа.  Үндсэн хуулийн 17 дугаар зүйлээс харж болно. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн энэ үүргээ ёсчлон биелүүлнэ  гэж заасан байгаа. Гэтэл хэвлэл, мэдээллийн хэрэглэлийг ашиглаад бидний үр хүүхэд, хань ижил, садан төрлийг, энэ танхимд сууж байгаа улс төрч болгоныг янз бүрийн нэрээр нэрлэж,хоч өгөөд зөвхөн шүүх тогтоох ёстой асуудлыг нэрлэн зааж, нэр хүндэд нь маш бүдүүлгээр ханддаг ийм байдал  нэгэнт тогтжээ.

Б.Уянга: Үндсэн хуулиар олгогдсон хүний нэр төрийг эрхэмлэх эрхийг дураараа зөрчиж байна, энэ шударга явдал мөн үү!

Монгол Улсын Ерөнхий сайд, улс төрчийн хувиар танаас энэ шударга явдал уу гэдгийг хамгийн түрүүнд асуухыг хүслээ. Хоёр, ЗГ-ын 2024 оны 218 дугаар тогтоолоор ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөний 4.1.2.1-д ХМХ-ийн чөлөөт хараат бус, бие даасан байдлыг хангах тэдгээрийн редакцыг эздийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэргэжлийн ёс зүйг баримтлан хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ  гээд Засгийн газар  ажиллаж байх ёстой. Энэ хүрээнд Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийг боловсруулж энэ онд оруулж ирэх ёстой байгаа. Энэ ажил хэр явцтай байгаа юм бол ?

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009