Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, 15,19-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд УИХ-ын гишүүн Н.Учрал түргэний машин хүлээлгэн өглөө. Энэ машинууд сэхээн амьдруулах, яаралтай тусламж үзүүлэхээр иж бүрэн тусгай тоноглогдсон.
Эмч нарыг өрхүүдэд хүрч, үзлэг хийх, урьдчилан сэргийлэхэд зориулж “Приус” машинууд хүлээлгэн өгч байсан бол өнөөдөр түргэн тусламжийн тусгай зориулалтын тэрэгнүүд гардуулж байгаадаа баяртай байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэнчлэн эдийн засгийн сэргэлт, баялгийн хулгайн эсрэг тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм.
Монгол Улсын Засгийн газар иргэн бүрийг хохироосон баялгийн хулгайтай эрс хатуу тэмцэж, үр өгөөжийг нь эрүүл мэнд, боловсролдоо зориулж, эмч, багш нарынхаа цалин хөлсийг нэмэхийн төлөө ухрах эрхгүй ажиллаж байна.