#Шилэн хууль3 мин унших

Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэвр тогтоолгон авах боломж бүрдлээ

Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэвр тогтоолгон авах боломж бүрдлээ

Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж ирлээ.

Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр тогтоолгон авах, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж авах талаар харилцан тохиролцон, хэлэлцээрийг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн, УИХ-ын чуулганы /2025.11.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. Ийнхүү долоон улстай манай улс дээрх хэлэлцээрийг хийхээр боллоо.

Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэвр тогтоолгон авах боломж бүрдлээ

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Энэ хэлэлцээрийг үр дүнтэй болгоход идэвх чармайлт гаргаж ажилласан үе үеийн сайд нарыг дурдах хэрэгтэй. А.Ариунзаяа сайдын үед энэ хэлэлцээрийг идэвхжүүлж, Х.Булгантуяа сайдын үед хэлэлцээр байгуулагдсан.Харин өнөөдөр Т.Аубакир сайдын үед соёрхон батлагдаж байна.  Ийнхүү Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах аж. Өнөөдрийн байдлаар  Казахстан Улсад 8000 гаруй монгол иргэн амьдарч буйн 3000 гаруй нь хөдөлмөрийн насныхан байгаа юм.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаануудаар холбогдох асуудлыг хэлэлцсэн хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамтай хэлэлцээрийн төсөл боловсруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар шинжээчдийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж 17 удаагийн хэлэлцээ хийж, Хэлэлцээрийн төслийг эцэслэн боловсруулсан байна. Хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар талууд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэлэлцээрт гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулсан билээ.

Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэвр тогтоолгон авах боломж бүрдлээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: 

Т.Аубакир сайдыг томилогдоход нь энэ хуулийн төсөл хэлэлцэх эсэх дээрээ шийдвэрлээд явж байгаа процесс дээрээ буюу эцсийн үе шат дээрээ унасан учраас цаг алдахгүй оруулж ирэх талаар санал хэлж байлаа. Гэвч  4 сарын хугацаа алдлаа. Энэ хугацаанд тэтгэвэртээ гарсан иргэдийн боломжийг бид үгүй хийсэн. 1998 оноос хойш Казакстан улсын хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгохдоо эсвэл тэндээ хуримтлалын сангаас нь тэтгэвэр тогтоолгох, эсвэл Монгол дахь дансандаа тухайн төвлөрүүлсэн шимтгэлээ цаг тухай бүрдээ арвижуулсан, хүү тооцсон нэмэгдүүлсэн тэр мөнгөн дүнг авах боломж нь одоо бүрдэж байна. Гэхдээ процесс бас болоогүй. Монгол Улсад дараа нь Казахстан бас соёрхон баталж байж ирэх оны хагас жилээс л хүчин төгөлдөр мөрдөгдөх байх.

Улмаар энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал,

  • Монгол Улсын иргэн 1998 оноос өмнө Монгол Улс болон БНКУ-д ажилласан жилээ нэгтгэн тооцуулан Монгол Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах,

  • Монгол Улсын иргэн 1998 оноос хойш БНКУ-д шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн хугацаанд ногдох хуримтлалын тэтгэврийг БНКУ-аас тэтгэвэр авах,

  • Казахстан Улсын иргэн 1998 оноос өмнө Монгол Улс болон БНКУ-д ажилласан жилээ нэгтгэн тооцуулан Казахстан Улсаасаа өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэнэ.

Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэвр тогтоолгон авах боломж бүрдлээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд Хуулийн төсөл батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдахгүй. Цаашдаа Монгол Улс ОХУ, Австри, Австрали зэрэг улсуудтай үе шаттай хэлэлцээр хийж байна.

Ийнхүү Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа нь сайжирах нөхцөл бүрдлээ. Өнөөдрийн байдлаар  Казахстан Улсад 8000 гаруй монгол иргэн амьдарч буйн 3000 гаруй нь хөдөлмөрийн насныхан байгаа юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Тэтгэвэр, тэтгэмжХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2012
  3. 2011