#Коммент2 мин унших

Ж.Баясгалан: Төсөвт таналт хийхээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хасаад, 363 тэрбумийн төсөл нэмсэнд ой гутаж байна!

Ж.Баясгалан: Төсөвт таналт хийхээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хасаад, 363 тэрбумийн төсөл нэмсэнд ой гутаж байна!

Монгол Улсын төсвийг үр ашигтай хувиарлаж,олон талын санаа, оноог тусгаж үр дүн гаргах зорилготой энэ жилээс эхлэн 9 сарын 15-наас төсвийн хэлэлцүүлэг өрнөсөн. Үүнээс хойш төрийн хямрал, улс төрийн маргаан үргэлжилж, 2026 оны төсөв цаг хугацаандаа батлагдаж, үр дүн гаргах нь эргэлзээ төрүүлж буй нь нууц биш. Хэдийгээр төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг маргааш буюу 2025.11.07-ны өдрийн чуулганы хуралдаанаар үргэлжилэх боловч ТБХ-ны хуралд суусан гишүүд нэлээн шүүмжлэнгүй байр суурийг илэрхийлж байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

2026 оны улсын төсөв дээр ажиллаж буй ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. 22 сургууль, 6 эмнэлэг, эрүүл мэндийн төв, Өнөр бүл хүүхдэд хамгааллын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2  барилга, онцгой байдлын 4 гал унтраах анги, цагдаа, цэрэг хил хамгаалахын төсвөөс хүртэл хассан байна.

Гэтэл 28 авто зам, 16 тоног төхөөрөмж , 7 соёлын төв, 500 саяын ТЭЗҮ зэргийг нэмээд оруулаад иржээ. Эндээс 175 төсөл, арга хэмжээнээс төсөв хассан мэт харагдаж буй ч  үнэндээ 111 арга хэмжээг нэмэгдүүлжээ. Тодруулбал, төсвийн төсөлд таналт хийх нэрийдлээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх барилга байгууламж, тоног төхөөрөмж хассан ч буцаад 363 тэрбум төгрөгийн өртөгтэй өөр барилга, байгууламжийг нэмэгдүүлж оруулж ирсэн байна. Үнэхээр ой гутаж байна гэж өөрийн сошиал хуудастаа мэдээлжээ.

Тэрээр, төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг 30 хувиар нэмэгдүүлэх талаар 40 гаруй гишүүдийн хамт саналаа оруулсан. Гэвч үүнийг 30 хувиар нэмбэл инфляц өсөх эрсдэлтэй. Энэ жил боломжгүй, ирэх жилийн төсөв дээр ярилцъя гэдэг “бүрхэг” хариултыг хүлээн аваад байгаа юм. Ж.Баясгалан гишүүн “Та нар 302.000₮-өөр амьдарч чадах уу, Нүүрсний хулгайн хэдэн их наяд, ЖДҮ-ийн хэдэн 100 тэрбум. Ийм их дүнтэй юм ярьсаар байгаад 300 мянган төгрөг гэж ямар мөнгө байдгийг мартсан бололтой энэ хүмүүс”…хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Ж.Баясгалан: Төсөвт таналт хийхээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хасаад, 363 тэрбумийн төсөл нэмсэнд ой гутаж байна!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009