Үйл явдал1 мин унших

Солонгост амьдарч, ажиллаж, сурч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Солонгост амьдарч, ажиллаж, сурч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О. Цогтгэрэл  болон УИХ-ын гишүүд Б. Түвшин, Ш.Бямбасүрэн нарын хамт БНСУ-д ажиллаж байгаа билээ. 

Өчигдөр буюу 11-р сарын 6-нд БНСУ-д суугаа Элчин сайдын яамны байранд Солонгост ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Энэ уулзалтад 25 жил Солонгост ажилласан иргэнээс эхлээд дөнгөж 2 жилийн өмнө ирсэн оюутан, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд олон хүн оролцож, сэтгэлээ уудлан, өөрчлөлт хүссэн дуу хоолойгоо илэрхийлсэн халуун уур амьсгалтай уулзалт боллоо.

Солонгост амьдарч, ажиллаж, сурч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
Солонгост амьдарч, ажиллаж, сурч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Өнөөдөр Солонгост 60 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Тэдний хүсэл, зовлон, итгэл, урам зориг — энэ бүхэн бидэнд дараагийн 30 жилд Монгол хүн эх орондоо хөгжиж, харьд ажиллахаар бус аялах, туршлага солилцохоор очдог улс болохын төлөө зүтгэх үүргийг сануулж байна.

Харьд ажиллаж буй монголчуудынхаа дуу хоолойг сонсож, зовлон бэрхшээлийг нь ойлгож, хамтдаа хөгжлийн гарцыг хайж, шийдэл болгож ажиллах болно.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Монгол хүний үнэлэмжХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2015
  3. 2014
  4. 2013