Үйл явдал1 мин унших
А.Ариунзаяа: Оршуулгын газрыг тусад нь зааглаж, тодорхой хэмжээ хязгаартай байлгах ёстой

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Оршуулгын үйл ажиллагааны тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж, d.parliament.mn-д нээлттэй байршуулсан. Бид уг хуулийн төсөлд тусгасан харилцаа, зохицуулалтын талаар гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.
Тэрбээр "Оршуулгын газрыг тусад нь зааглаж, тодорхой хэмжээ хязгаартай байлгах ёстой. "Далан давхар" зэрэг оршуулгын газарт бурхан болоочийг оршуулсан ч ар гэрийнхэн нь олж очиж чадахгүй тохиолдол амьдралд тулгардаг. Оршуулгын газар айдас жихүүц төрүүлэм байх учиргүй. Нас барсан хүний нэр хүнд, хүндэтгэлийг бодоод цэвэрхэн, цэцэрлэгжүүлсэн, хоггүй орчинд оршуулах нь хүн ёсны хувьд бодох, ойлгох, анхаарах ёстой зүйл. ДЭМБ-аас аль болох чандарлах чиглэл рүү уриалдаг юм билээ. Гэхдээ шууд нарийн, чанга хуульчлахгүй. Анхдагч хуулийн төсөл учир УИХ хэлэлцэхийг нь дэмжвэл илүү сайжруулж, хасаж, нэмэх бүрэн боломжтой" хэмээн онцлов.
Эх сурвалж:
Tsahiur.mn
