#Коммент2 мин унших
Э.Батшугар: Төрийн үйлчилгээний 90%-ийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр 1.1 их наяд төгрөг хэмнэнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үр өгөөж, чанарыг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж бүрийн тулгамдсан асуудлыг цахимаар буюу технологиор шийдвэрлэх, мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж буй.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас “Цахимаар нэн түрүүнд” буюу “Digital First” зөвлөмжийг өнгөрсөн 9 дүгээр сард баталсан. “Digital First” гэж юу вэ гэхээр төрийн бодлого боловсруулалд цаашлаад төрийн үйлчилгээг бүгдийг нь технологид суурилсан цахимаар хийе гэсэн үндсэн томоохон зорилт юм.
ЦХИХХЯ ирэх таван жилд "Digital First" бодлогыг хэрэгжүүлж, боомтуудыг шилэн кабельд холбож дуусгана
Ингэснээр бүтээмжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг 24/7 горимоор 90 хувийг цахимаар авах боломж нээгдэнэ гэдгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар мэдэгдлээ.
Тухайлбал, Англи улсын гаргасан судалгаанд хиймэл оюун болон дижитал хувилбараар төрийн үйлчилгээг цахилцуулснаар Засгийн газрын төсвийн зарлагыг 4-7 хувиар хэмнэх бололцоотой гэж үзсэн. Энэ нь Монгол Улсын өнөөдрийн төсөвтэй харьцуулахад 1.2 -2.1 их наядыг хэмнэх бололцоотой юм.
Цаашлаад хиймэл оюуныг төрийн худалдан авалтад нэвтрүүлбэл тухайн байгууллагын бүтээмж нь 10-20 хувь нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаагаа цахимжуулж хиймэл оюунд суурьтай болгосноор 28 хоног тендер явагддаг байсан нь 4 минутанд болдог үзүүлэлт гарсан.
Түүнчлэн Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимжуулна гэдэг бол төрийн үйлчилгээг 24/7 авах боломж бүрдэх юм. Одоогоор “И монгол”-оор 1278 үйлчилгээг цахимжуулсан. Өнгөрсөн 9-р сард “И монгол 5.0” ашиглалтад орсон. Энэ нь анх удаа төрийн үйлчилгээг хиймэл оюунтай холбосон гэдгийг онцоллоо.

Эх сурвалж:
Vip76.mn
