Үйл явдал1 мин унших
Ж.Чинбүрэн: Эмч, сувилагч нарын цалинг 2026 онд 3 саяд хүргэнэ

Өнөөдөр /2025.11.10/ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмч, сувилагчдын цалинг нэмэгдүүлж буй тооцооллыг танилцууллаа.
ЭМЯ, Даатгалын Ерөнхий газар хамтран салбарын санхүүжилт, тэр дундаа салбарт ажиллаж буй эмч, сувилагч нарынхаа цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх талаар нэлээдгүй хугацаанд ажилласны эцэст дараах саналуудыг боловсруулаад байна.
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь нэмэгдүүлэхэд 348 тэрбум 652 сая 673 мянган төгрөг хэрэгтэй. Цаашлаад 3 саяд хүргэхэд 500 орчим тэрбум шаардлагатай.
Санхүүжилтийг
1. Төсөвт 191 тэрбумыг суулгасан
2. НДШ-ээс 104 тэрбумын авлагаас
3. ЭМДС-г сахилга баттай байлгаж чадвал 200-300 тэрбумыг гаргах боломжоо ашиглаж бүрдүүлнэ гэж тооцоолжээ.
Мөн ЭМДС-аас оновчтой зарцуулалт хийхээр зорьж байна. Ийнхүү 2026 оны 11 дүгээр сараас эмч, ажилчдынхаа цалинг 3 саяд хүргэнэ
Засгийн газрын тогтоолоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор цалинг дахин нэмэгдүүлж 3,5 сая болгох боломж бүрдэнэ гэж үзжээ.
Эх сурвалж:
Эрүүл мэндийн яам



