Үйл явдал1 мин унших

Канадын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлнэ

Канадын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлнэ

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Даустыг өнөөдөр /2025.11.04/ хүлээн авч уулзлаа.

Манай улс Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш”, томоохон хөрөнгө оруулагчдын нэг, дотно түнш Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг.

Уулзалтаар хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, чингэхдээ худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэг зэрэг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр орны аймаг, муж хооронд холбоо тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн чухлыг онцлов.

Элчин сайд ардчиллын үнэт зүйлсэд суурилсан Монгол, Канадын түншлэлийг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж, ялангуяа хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Канадын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэв.

Канадын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлнэ

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023