Үйл явдал1 мин унших

Японтой “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

Японтой “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

Япон Улсын Хоккайдо мужийн Биэ хотын дарга Х.Какүва, Саппоро хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул К.Такэүчи тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.10.21/ хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа “Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд улам гүнзгийрэн хөгжиж байна.

Уулзалтаар хоёр улсын ард иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, эдийн засаг, соёл, боловсролын салбарт хамтран ажиллахад Монгол Улсын Өргөмжит консулууд үнэтэй хувь нэмэр оруулж, санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Японтой “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд Хоккайдо мужтай аялал жуулчлалыг хөгжүүлэх, ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд туршлага солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Японы тал ч мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд, залуучуудын найрамдлын төгөл байгуулах, мод үржүүлэг, газар тариалангийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх,  хамтран ажиллахаа нотлов.

Японтой “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

Одоогоор Монгол Улсын 7 Өргөмжит консул Япон Улсын Хоккайдо, Нийгата, Токүшима, Тояма, Нагоя, Фүкүока, Хирошима мужуудад томилогдон ажиллаж байна.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023