Байр суурь1 мин унших
П.Батчимэг: Засгийн газрын "Дундаж давхаргыг 20 хувиар нэмэгдүүлэх" зорилго тунхгийн шинжтэй байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн баримт бичгийн төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг МУ-ын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралаас асуулт асуулаа.
Улс орны дунд хугацааны хөгжлийг тодорхойлох энэ чухал бодлогын баримт бичгийг УИХ батлахаас сар хүрэхгүй хугацааны өмнө Засгийн газраас өргөн мэдүүлсэнд шүүмжлэлтэй байна.
Түүнчлэн тус бодлогын баримт бичгийн маш чухал зорилт болох “Дундаж давхаргыг нэмэгдүүлэх” зорилгын хүрээнд туссан хүрэх үр дүн, арга зам нь оновчгүй, хэт ерөнхий, тунхгийн шинжтэй байна. Тухайлбал, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлнэ гэсэн.
Гэтэл өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр дарамт, ачаалал болсоор байгаа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрхэн өөрчлөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд ахмад настны дахин хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх гэх мэт асуудлаар тусгагдсан зүйл огт байхгүй байгаад харамсалтай байна.
Эх сурвалж:
Vip76.mn
