1 мин унших

Монгол-Перу 2 орны Гадаад харилцааны яам хоорондын Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол-Перу 2 орны Гадаад харилцааны яам хоорондын Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Перу Улсын Гадаад хэргийн сайд Элмэр Гонзало Шайлэр Салседотой хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бид Перу Улстай улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, олон улсын байгууллагын хүрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэн, харилцан ашигтай, найрсаг түншлэлийг бататгахын төлөө тууштай ажиллах болно.

Монгол, Перу хоёр улсын ард түмний найрамдал, хамтын ажиллагаа цаашид улам бэхжин өргөжиж, хоёр орны нийтлэг зорилго, үнэт зүйлсэд суурилсан үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөнө гэдэгт итгэлтэй байна.

Монгол-Перу 2 орны Гадаад харилцааны яам хоорондын Санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол-Перу 2 орны Гадаад харилцааны яам хоорондын Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023