Үйл явдал1 мин унших

Серби Улсад монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрөөр сургах боломжийг ярилцлаа

Серби Улсад монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрөөр сургах боломжийг ярилцлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Серби Улсын Гадаад харилцааны сайд Марко Дьюричтэй уулзаж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх тэр дундаа Серби Улсад монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрөөр сургах боломжийг ярилцлаа. 

Мөн “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол, Сербийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, ирээдүйд илүү ойр хамтын ажиллагаанд хүрэх бат бэх суурь боллоо.

Серби Улсад монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрөөр сургах боломжийг ярилцлаа

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023