Үйл явдал1 мин унших
АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө санал нэгдэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландаутай Монгол, Америкийн “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэс баялаг болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэдийн харилцаа холбоог бэхжүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцов.
Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлэхийн төлөө санал нэгтэй байлаа.


Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
