Үйл явдал1 мин унших
Оман Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Гадаад хэргийн сайд, эрхэмсэг ноён Бадр Бин Хамад Аль-Бусайдитай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр талын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг харилцан ашигтай олон салбарт хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэх бүрэн боломж байгааг онцлон ярилцав.
Мөн Монгол Улс 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Оман Улсыг өндөр түвшинд оролцохыг урьсан бөгөөд эрхэмсэг сайд энэхүү саналыг таатайгаар хүлээн авсанд талархал илэрхийлье.
Манай хоёр улсын Гадаад хэргийн сайд нар сүүлийн нэг жилийн хугацаанд харилцан айлчилж, мөн Оманы Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч, тус газрын төлөөлөгчид Монгол Улсад удаа дараа айлчилсан нь хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй, бодит үр дүнд чиглэн хөгжиж буйн илрэл юм.
Цаашид энэхүү итгэлцэл, урам зориг дээр тулгуурлан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хоёр улсын ард түмний хөгжил, сайн сайхны төлөө үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
