Үйл явдал1 мин унших
Армени Улстай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Бүгд Найрамдах Армени Улсын Гадаад хэргийн сайд Арарат Мирзоянтай уулзаж, Монгол, Арменийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцлоо.
Ялангуяа худалдаа, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд талуудын хүчин чармайлт чухал гэдэгт санал нэгдлээ.
Уулзалтын хүрээнд хоёр орны иргэдийг визгүй зорчих эрх зүйн үндсийг бүрдүүлэх визийн шаардлагаас чөлөөлөх тухай нэмэлт, өөрчлөлтийн протокол-д гарын үсэг зурсан нь иргэд хоорондын харилцаа, соёл, боловсролын солилцоог дэмжих чухал алхам боллоо.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
