Үйл явдал1 мин унших

Бахрейны дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлнө

Бахрейны дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлнө

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр олон орны төлөөлөгчидтэй уулзаж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн, хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бүрддэг. 

Тухайлбал, өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Др. Абдуллатиф Бин Рашид Аль-Заяанитай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Мөн “Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бахрейны Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

Бахрейны дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлнө

Иргэдийнхээ зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд  “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Армени Улстай, “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг Саудын Арабын Хаант Улс, Бүгд Найрамдах Серби Улстай мөн энэ чуулганы үеэр байгуулахаар төлөвлөж байна.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023