Үйл явдал1 мин унших
Зүрх судасны үндэсний төвийг байгуулахад дэмжлэг үзүүлж буй Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Нью-Йорк хотноо Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Завиер Беттелтэй уулзсандаа уулзав.
Уулзалтын үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх судасны үндэсний төвийг байгуулах, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах" төслийн 2 дугаар шатыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт талархлаа илэрхийллээ.
Мөн ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улсыг найрсаг харилцаатай, итгэлт түншээ хэмээн хүндэтгэн үздэг бөгөөд цаашид харилцаагаа эрүүл мэнд, боловсрол, тогтвортой хөгжил, эдийн засаг зэрэг тодорхой чиглэлд гүнзгийрүүлэн өргөжүүлэхийн төлөө байна.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
