Үйл явдал1 мин унших
Монгол-Чили 2 орны уул уурхай, худалдаа, бизнесийн хамтын ажиллагаа тэлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд ноён Алберт Лео Ван Клаверентэй уулзлаа.
Чили бол ардчилал, нээлттэй эдийн засгийн загварыг амжилттай хэрэгжүүлж буй улс бөгөөд уул уурхай, худалдаа, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий.
Бид хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа болон уул уурхай, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг тэлэх, боловсрол, хүний нөөцийн чиглэлээрх шинэ боломжуудын талаар санал солилцов.
Ноён Клаверен хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гадаад бодлогодоо феминист чиг хандлага баримталдаг Монгол Улстай хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа онцолсон юм.
Чили Улс газар зүйн хувьд алслагдсан ч, ардчилал, хүний эрх, хүйсийн тэгш байдал, хамтын хөгжил зэрэг үнэт зүйлсийн хувьд ойр орших түнш гэдгийг энэ уулзалт дахин нотоллоо.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
