Үйл явдал1 мин унших
Эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж Монгол Улсын хэрэгжүүлж буй гадаад бодлогын талаар ярилцлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж, гадаад орчин, Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны нэгдмэл байдал, айлчлал арга хэмжээний ач холбогдол, олон талт хамтын ажиллагаа, гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд чиглэсэн бодлого болон анхаарлын төвд буй зарим асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Ийм уулзалтууд нь мэдээлэл солилцохоос гадна улс орны бодлого, хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд ил тод, ойлгомжтой хүргэх боломжийг бүрдүүлдэг. Сэтгүүлчид мэдээллийг үнэн зөвөөр хүлээн авч, олон нийтэд мэргэжлийн өндөр ёс зүйтэйгээр хүргэх нь нийгэмд итгэлцэл бий болгох чухал ач холбогдолтой. Иймээс төр, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг, сургалт, зөвлөгөөн зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулах нь нэн оновчтой арга зам болохыг сайд онцлов.


Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
