Үйл явдал1 мин унших
Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Ито Наоког хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Япон хоёр улс “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд харилцаж байгаад баяртай байдгаа илэрхийлэв.
Энэхүү найрсаг, чин сэтгэлийн харилцаа нь хоёр орны үе үеийн төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтнүүд, ард иргэдийн сэтгэл, зүтгэлийн үр дүнд бүрэлдсэн билээ.
Хатагтай Ито Наоко тэдгээр зүтгэлтнүүдийн нэг бөгөөд Монгол, Японы соёл, урлагийн харилцааг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг олон чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндтэй хүн юм.
Түүний санаачилгаар Монгол, Японы хамтарсан “Ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэн “Чингис хаан” Үндэсний музейд олны хүртээл болж, хоёр улсын улс төр, соёл, урлаг, олон нийтийн байгууллага болон найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн 50 гаруй бүтээл дэлгэгджээ.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол, Японы ард иргэдийн ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд идэвхтэй зүтгэж буйг нь талархан тэмдэглэж байна.




Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
