Үйл явдал1 мин унших

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө. 

Тус улсаас гучин нэгэн жилийн дараа төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээж, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулсан түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Айлчлалын үеэр талууд албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Хоёр орны хамтын ажиллагаа боловсрол, уул уурхай, уур амьсгалын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг олон салбарт өргөжин хөгжих өргөн боломжтойг харууллаа.

Эрхэм зочдын энэхүү төрийн айлчлал нь Монгол, Австралийн эдийн засаг, боловсрол, иргэний нийгмийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, төсөл хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэх, залуучууд болон эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих ач холбогдолтой байв. Мөн хоёр орны найрсаг харилцаа, итгэлцэл, түншлэлийн хүрээг өргөтгөн, хамтын ажиллагааг цаашид улам бататгах бат бөх үндэс суурийг тавилаа.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023