Үйл явдал1 мин унших

Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн дэд сайд Аррманата К.Нассырыг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн дэд сайд Аррманата К.Нассырыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн дэд сайд Аррманата К.Нассырыг Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Сайд нарын уулзалтын хүрээнд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар өнгөрсөн тавдугаар сард Индонез Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр хоёр улсын харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэх талаар санал нэгдсэнээ тэмдэглээд хөдөө аж ахуй, ялангуяа халал махны экспортыг эхлүүлэх талаар хэлэлцэв.

Мөн 2026 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, энэ хүрээнд дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар ярилцлаа.

Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн дэд сайд Аррманата К.Нассырыг хүлээн авч уулзав

Дэд сайд Аррманата К. Нассыр манай хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах шаардлагатайг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023