Үйл явдал1 мин унших
Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Пабло Шейнэрийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтын үеэр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Пабло Шейнэрийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар манай хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, шинэ салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн чухлыг онцлон ярилцав.
Элчин Сайд Пабло Шейнэр хоёр улсын харилцааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим хөгжлийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Уругвай Улс өндөр ач холбогдол өгч байгааг илэрхийллээ.


Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
