Үйл явдал1 мин унших

Финландын ойжуулалт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний салбарын тэргүүлэх туршлагаас суралцана

Финландын ойжуулалт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний салбарын тэргүүлэх туршлагаас суралцана

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсын Эдийн засгийн сайд, ноён Сакари Пуистотой уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, томоохон төсөл, зорилтуудын талаар танилцуулж, эдийн засгийн салбар дахь шинэ санаачилгуудын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.

Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ Финланд болон Нордикийн зах зээлд нийлүүлэх боломж, экспортыг төрөлжүүлэх талаар ярилцлаа.

Финландын ойжуулалт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний салбарын тэргүүлэх туршлагаас суралцана

Финланд улс нь өндөр технологид суурилсан боловсруулах чадавхаараа тэргүүлэгч бөгөөд байгальд ээлтэй үйлдвэрлэл, технологийн шийдлээрээ олон улсад нэр хүндтэй орны нэг билээ.

Мөн ойжуулалт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарт Финландын тэргүүлэх туршлага, манай улсын байгалийн нөөц, хөгжлийн зорилтуудын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжууд байгааг онцлон тэмдэглэлээ.

Энэ сард Улаанбаатарт болох “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Финландын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг урьж, мөн ирэх 10 дугаар сард болох “Монгол Улс, Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ын талаар танилцууллаа.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023