Үйл явдал1 мин унших
Финланд Улсын Парламентын дарга эрхэмсэг ноён Иүси Хала-Аход бараалхлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсын Парламентын дарга эрхэмсэг ноён Иүси Хала-Аход бараалхлаа.
Энэ үеэр Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын талаар танилцуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын түншлэл онцгой ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.
Тухайлбал, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын ардчиллын үнэт зүйлсийг бататгах, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтой билээ.
Ноён Иүси Хала-Ахо Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа тууштай тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжихээ нотлов.


Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
