Үйл явдал1 мин унших
Финлянд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан тогтвортой өргөжиж буйг онцолж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
Финланд Улс сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, ногоон технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч бөгөөд тогтвортой хөгжлийн туршлага, инновацийн шийдлүүд нь хамтын ажиллагааны өргөн боломжийг бүрдүүлж байгааг тэмдэглэлээ.
Мөн боловсрол, соёл, аялал жуулчлалын салбар дахь түншлэл нь хоёр орны ард түмний ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэх чухал хөшүүрэг болох болно.
НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын асуудлаар байр сууриа уялдуулах нь хоёр талын хамтын ажиллагаанд ач холбогдолтой. Мөн ЕАБХАБ-ын хүрээнд Хельсинкийн зарчим, амлалтыг тууштай хэрэгжүүлэхийн чухлыг хэлэлцэв.
Энэхүү хэлэлцээ нь хоёр улсын хамтын ажиллагаад шинэ боломжууд нээж, цаашдын түншлэлийг бэхжүүлэх чухал үйл явдал боллоо.




Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
