Үйл явдал1 мин унших

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсад айлчилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсад айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Өнөөдөр /2025.07.31/ Финландын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Александр Стубб-д бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын харилцаанд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.

Ардчилал, хүний эрх, тогтвортой хөгжил, боловсролыг онцлон дээдэлдгээрээ Финланд дэлхийд үлгэр жишээ болж буй улс юм. Байгальд ээлтэй бодлого, чанартай боловсролын тогтолцоо, иргэдийнх нь амар тайван амьдралын хэв маяг нь надад онцгой сэтгэгдэл төрүүллээ.

Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Финланд Улстай харилцаагаа шинэ шатанд гаргаж, нийтлэг үнэт зүйлст тулгуурласан хамтын ажиллагааг боловсрол, инновац, ногоон хөгжил зэрэг чиглэлээр өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсад айлчилж байна

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023