Үйл явдал2 мин унших

Хорватын “e-Tourism” цахим платформын сайн туршлагыг судалж, улсдаа нэвтрүүлэхээр тохиролцов

Хорватын “e-Tourism” цахим платформын сайн туршлагыг судалж, улсдаа нэвтрүүлэхээр тохиролцов

Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Энэхүү айлчлал нь Хорватын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. Хорват Улсыг бид гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш хэмээн үзэж, хамтын ажиллагаагаа бүх чиглэлээр өргөжүүлэхийг эрмэлздэг.

Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол, Хорватын харилцааг эдийн засаг, нийгмийн олон салбарт өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрх зүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Тухайлбал,

“Авто замаар олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэх тухай хэлэлцээр” байгуулснаар ачаа, зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрх зүйн орчин бүрдэв.

Мөн хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулж, бизнес эрхлэгчдийн харилцааг идэвхжүүлж, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ойн газар болон "Хорватын Ой" ХХК хооронд “Ойн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, ойн менежментийн Хорватын сайн туршлагыг нэвтрүүлэн, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна.

Хоёр орны их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, монгол оюутнуудыг Хорват Улсад суралцах боломжийг нэмэгдүүлэх, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Мөн аялал жуулчлалын чиглэлд Хорватын “e-Tourism” цахим платформын сайн туршлагыг судалж, улсдаа нэвтрүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тохиролцсон нь энэ салбарын хөгжилд чухал түлхэц болох юм.

Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны яамд хооронд санамж бичиг байгуулж, олон улсын болон бүс нутгийн түвшинд уялдаатай ажиллах үндэс суурь тавигдав.

Бидний хэлэлцэж, тохиролцсон ажил, санаачилгууд бодит үр дүнд хүрч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл төгс байна.

Хорватын “e-Tourism” цахим платформын сайн туршлагыг судалж, улсдаа нэвтрүүлэхээр тохиролцов
Хорватын “e-Tourism” цахим платформын сайн туршлагыг судалж, улсдаа нэвтрүүлэхээр тохиролцов

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023