Байр суурь1 мин унших

Л.Энхнасан: Бүсийн хөгжлийн асуудал, стандартчиллыг орхигдуулахгүй ажиллана гэдэгт итгэж байна

УИХ-ын чуулганы /2025.11.12/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудалд Бүсийн хөгжлийн хөтөлбөр, нэгдсэн бодлого, стандартчилал мөн чөлөөт бүсийн асуудал орж байгаа. Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал 1995 онд баталсан. Үе үеийн Засгийн газар чөлөөт бүсийг хөгжүүлэх зорилгыг дэвшүүлсэн байгаа. Гэвч энэ ажил өнөөг хүртэл удаашралтай байна. Харин шинээр томилогдож байгаа Шадар сайдыг чөлөөт бүсийн асуудлыг анхаарч ажиллахыг хүсэж байна.

Өмнө нь бүсийн хөгжлийн асуудал, стандартчиллыг орхигдуулахгүй ажиллана гэдэгт итгэж байна. Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар нэг чухал асуудал орсон байсан. Энэ бол Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж байгаа юм байна. Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсэд газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг агуулах Замын-Үүдийг хүнсний болон тасралтгүй нөөцөөр хангах шаардлагатай бараа бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулах сав барих шаардлага бий. Энэ асуудлыг бас анхаарч ажиллана гэж итгэж байна.

Л.Энхнасан: Бүсийн хөгжлийн асуудал, стандартчиллыг орхигдуулахгүй ажиллана гэдэгт итгэж байна

Эх сурвалж:

Vip76.mn

Засгийн газрын шийдвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2022
  3. 2020