Үйл явдал1 мин унших

Японы эзэн хаан Нарүхито “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуульд зочиллоо

Японы эзэн хаан Нарүхито “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуульд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өнөөдөр /2025.07.10/ “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуульд зочилж, Монгол-Японы боловсролын салбар дахь хамтын ажиллагааны амжилт, ахиц дэвшилтэй биечлэн танилцсан нь айлчлалын онцлох нэгэн үйл явдал байлаа. 

2000 онд байгуулагдсан “Шинэ Монгол” ахлах сургууль өдгөө эрдмийн хүрээлэн болон өргөжиж, 500 гаруй төгсөгчөө Япон Улсад боловсрол эзэмшүүлсэн нь хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагааны бодит үр дүн, найрамдлын гүн үндэс билээ. Тус сургуулийн сурагчидтай элгэмсэг дотно харилцаж, тэдний хүсэл мөрөөдөл, оюуны тэмүүлэлд урам хайрласан Эрхэм зочны энэхүү уулзалт сурагчдын сэтгэлд мартагдашгүй дурсамж болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Японы эзэн хаан Нарүхито “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуульд зочиллоо

Мөн энэ өдөр Эзэн Хаан Нарүхито,  Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зочилж, Төр түмний шүтээн Мэгжид Жанрайсэг Бурханд хүндэтгэл үзүүлэн, Батцагаан болон Нар Очирдарийн дуганаар морилов. Эрхэм дээдсийг хүндэтгэж Монголын шашин, соёлын өв, зан үйл, түүний дотор уламжлалт цам бүжгийг үзүүлсэн нь Монгол-Японы ард түмний оюун санааны хэлхээ холбоог бэхжүүлсэн үйл явдал байлаа.

Японы эзэн хаан Нарүхито “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуульд зочиллоо

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023