Үйл явдал2 мин унших

Гадаад харилцааны яам 2025 оны эхний хагас жилийн ажил үйлсээ дүгнэв

Гадаад харилцааны яам 2025 оны эхний хагас жилийн ажил үйлсээ дүгнэв

Өчигдөр /2025.07.09/ Гадаад харилцааны яам 2025 оны эхний хагас жилийн ажил үйлсээ дүгнэн ярилцаж, үлдсэн хагас жилд хийж бүтээхээ төлөвлөж, хэтийн зорилтоо тодруулан хэлэлцлээ. Гадаадад эх орноо төлөөлөн суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хамт олон тайлангийн хуралдаа цахимаар оролцлоо. 

Олон улсын нөхцөл байдал ээдрээ, сорилттой энэ үед Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын суурь зарчмаа тууштай баримтлан урагшилж байна. Гадаад бодлого, үйл ажиллагаа нэгдмэл, тэнцвэртэй  байхад анхаарч, өндөр, дээд түвшний айлчлалуудыг амжилттай зохион байгууллаа.

Тодорхой зарим жишээг дурдвал,

Ерөнхийлөгчийн түвшинд 8, УИХ-ын даргын түвшинд 2, Ерөнхий сайдын түвшинд 1, Гадаад харилцааны сайдын түвшинд 12 айлчлал хэрэгжүүлж, Турк улстай стратегийн түншлэл, Чех, Польш, Узбекистан улстай Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо. Мөн НҮБ-ын бүх гишүүн улстай дипломат харилцаатай цөөн улсын нэг боллоо.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар 40 орны төлөөлөгч, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Засгийн газар хоорондын комиссын 3 хуралдаан, ГХЯ-дын 9 зөвлөлдөх уулзалт хийлээ. Монгол, Хятадын Засгийн газар хооронд Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээр байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, амжилттай зохион байгууллаа.

Гадаад харилцааны яам 2025 оны эхний хагас жилийн ажил үйлсээ дүгнэв

2025 оны эхний 5 сарын байдлаар 142 улстай 10.0 тэрбум ам.долларын худалдаа хийж, гадаад худалдааны тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарахад зохих хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой Худалдааны түр хэлэлцээр байгуулагдлаа.

Давхардсан тоогоор 17,686 иргэнд консулын үйлчилгээ үзүүлж, иргэдэд тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллалаа. Иргэдийн хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй цахим консулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ.

Удахгүй болох Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт, Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулах зэрэг томоохон ажлууд бидний өмнө байна.

Монгол төрийн Алтан аргамж гэгддэг гадаад бодлого, гадаад харилцааг хөтлөн хэрэгжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрчтэй хөгжлийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө нэгэн зорилгын дор зүтгэж буй нийт хамт олонтойгоо улам ихийг бүтээх урам зориг дүүрэн байна.

Гадаад харилцааны яам 2025 оны эхний хагас жилийн ажил үйлсээ дүгнэв

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008