Байр суурь2 мин унших

Ц.Туваан: Тушаал өгөөд ажиллуулж буй онцгой байдлын албан хаагчдынхаа нийгмийн хангамж, техник тоног төхөөрөмжийн асуудлыг бодож үзэж ажиллаарай!

УИХ-ын чуулганы /2025.11.12/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Шадар сайдын томилгоо явж байна, дэмжиж ажиллана. Мөн 2026 оны улсын төсөв батлагдлаа. Тойрогт ажиллаад иргэдтэй уулзахаар нэг зүйл яригдаж байгаа юм. Багш ,эмч нар, хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт иргэдийн асуудал шийдэгдэнэ. Ахмадын тэтгэвэр, мөн ТҮ-ийн хүмүүс байгууллагууд дотор сургууль, эмнэлэгт ч бий. Энэ хүмүүсийн цалин хангамж, нийгмийн асуудалтай холбоотой асуудлыг бас төсөв батлагдсан энэ өдөр анхаарч хэлж дараагийн удаад энэ хүмүүсийн нийгмийн баталгаа цалин цавуутай холбоотой асуудлыг хөндөж тавина. Онцгой байдлын асуудал хариуцаж байгаагийн хувьд 2,3 зүйл хэлье. Онцгой байдалд ажиллаж байгаа хүмүүсийг тушаал өгөөд ажиллуулдаг. За зарим тэд үнэхээр хүчин мөхөстдөг, тоног төхөөрөмж байхгүй, гал ус руу орно, хувцас хунар байхгүй.

Тушаал өгөөд үер ус, байгалийн гамшгийн өөдөөс явж байгаа энэ хүмүүсийнхээ техник, тоног төхөөрөмжийн асуудлыг нь бодож үзэж ажиллаарай. Өнгөрсөн жил Төвийн бүс дээр олон газар түймэртэй байсан. Онцгойгийнхон л очсон, гар нүцгэн л явж байсан. Монгол оронд нэлээн олон газруудад гангийн эрсдэл , онцгой нөхцөл байдал үүссэн. Үүнээс болж тариаланчид, ногоочид ургац алдсан. Энэ гамшгийн нөхцөл байдлыг тогтоох асуудал яригдаад шийдэл олдохгүй, эзэнгүй болоод дуусдаг. Үүнийг эзэнтэй болгож шийдлийг нь гаргаж ажиллаарай.

Эх сурвалж:

Vip76.mn

Засгийн газрын шийдвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2022
  3. 2020