Үйл явдал1 мин унших
Ж.Галбадрах: Мабүчи тэтгэлгийн сангийн эргэн төлөлтийн дүн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадвартай болохыг илтгэж байна

Шинэ Монгол-Мабүчи сангийн тэтгэлгийн 11 дэх үеийн эзэд тодорч, эрхийн бичгээ гардан авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах “Мабучи тэтгэлэг” авсан залуус амласандаа хүрдэг хариуцлагатай хүмүүс болно гэдэгт итгэж байна. Энэ нь тэтгэлгийн сан маань цаашдаа өөрөө өөрийгөө санхүүүжүүлэх чадвартай болох боломжтой болохыг тэтгэлгийн эздийн эргэн төлөлтийн дүн илтгэж буй бөгөөд ялангуяа эдийн засаг нийгмийн хүнд хэцүү цаг үед Монгол залуус хэлсэндээ хүрч амласнаа биелүүлэх гэж хичээдэг болохыг баталж байна хэмээн онцлов.
Шинэ Монгол-Мабүчи сан дотоодын 30 их дээд сургуулийн 396 оюутанд 1,466,000 ам долларын буюу 4.9 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгожээ. Үүнээс 253 төгсөгчийн 1.2 тэрбум төгрөг нь эргэн төлөгдөөд байна. 2024 оны 10-р сарын байдлаар эргэн төлөлтийн хугацаа дууссан 134 оюутан байгаагаас 97 оюутан эргэн төлөлтөө бүрэн төлж дуусгасан буюу 82%-н үзүүлэлттэй гарчээ.
Японы Мабүчи Олон Улсын Тэтгэлэгийн Сан / Mabuchi International Scholarship Foundation/ Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль, Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо хамтран Монголын дотоодын хувийн болон улсын их сургуульд сурч буй сурах хүсэл эрмэлзэлтэй оюутныг дэмжих зорилгоор урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хүү шимтгэлгүй тэтгэлгийг олгодог билээ.
