Үйл явдал1 мин унших

Монголынхоо багш, сурган хүмүүжүүлэгч нартаа баярын мэнд хүргэе!

Эрдэм номын эх үндсийг заан сургаж, сурч мэдэхийн чухаг эрхмийг таниулан замчилж буй Та бүхэндээ Дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг хүргэе.

Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ныг ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР болгон тунхагласан нь хүн төрөлхтөн соён гэгээрлийн зам мөрийг чухалчлан хүндэтгэснийг илтгэдэг.

Монгол Улсын Засгийн газраас 2013 онд Монголын багш нарын баярын өдрийг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь эрхэм хүндэт багш Таны ур чадвар, сэтгэл зүтгэл, оюун бодол, хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгийг дэлхийн энтэйг батлан хүндэлж, хүн төрөлхтний үнэт зүйл хэмээн үнэлэн дээдэлж буйн илэрхийлэл билээ.

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009