Үйл явдал1 мин унших
Ж.Галбадрах: Оны эхний өдөр шинэ зорилго, мөрөөдлөө бичдэг уламжлалтай

Шинэ он шинэ бүхний эхлэл болж бидэнд шинэ мөрөөдөл, шинэ зорилго, шинэ эрч хүчийг бэлэглэдэг. Миний хувьд он болгоны эхний өдөр шинэ зорилго мөрөөдлөө бичиж үлдээдэг уламжлалтай.
Олон ч хамтрагч, шавь нараа энэ дадалд сургасан гэж боддог. Мөрөөдлөө зорилго болгон цаасан дээр бичиж, амлалт өгөх нь эрч хүч хөшүүрэг болдог.
Монголчууд бид хар бараан зүйлд хэт автаж оюун санаагаа чилээж, сайн сайхан зүйлийг ярих нь ховорджээ. "САЙНД ХӨТЛӨХ ХҮЧ" номыг уншаарай. Таны бодол, таны үг үйлдэл чинь таны амьдралыг чиглүүлдэг тул сайныг төсөөлцгөөе!
Та өнөөдөр буюу 2026.01.01-ний энэ өдөр яг юу бодож, юуг төсөөлж байна?
Миний хувьд Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарласан түүхэн шийдвэрийг яаж үр дүнтэй болгох вэ? хэмээн бодож, төсөөлж сууна.
"Боловсролын РЕФОРМ бол Сургуулийн РЕФОРМ" гэсэн зарчмыг дэвшүүлж, шинэчлэлийн ЭРЭМБЭ гаргасан байгаа. Мөн салбарын тулгамдсан асуудлаар суурь судалгаа хийж, эн тэргүүнд нэн яаралтай эхлүүлэх 12 ажлыг шийдэлтэй нь тодорхойлсон.
Дүгнэж хэлэхэд 2026 онд "Улсын хөгжил хүний хөгжлөөс, Хүний хөгжил чанартай боловсролоос хамаардаг" гэсэн үзэл санаагаа хэрэгжүүлж, улсын цэцэрлэг, сургуулийн сургалтыг чанаржуулахад бүх хүч чадал, мэдлэг туршлагаа зориулах болно. Үүнийг хамтдаа хийх хүчирхэг баг бүрдүүлсэн ба та бүхэндээ бас амжилт хүсье!
"Төсөөлж чадвал, бүтээж чаддаг" гэдэг үг бий.




