Үйл явдал2 мин унших

Шинэ он шинэ бүхний эхлэл болж бидэнд шинэ мөрөөдөл, шинэ зорилго, шинэ эрч хүчийг бэлэглэдэг

Шинэ он шинэ бүхний эхлэл болж бидэнд шинэ мөрөөдөл, шинэ зорилго, шинэ эрч хүчийг бэлэглэдэг

Шинэ он шинэ бүхний эхлэл болж бидэнд шинэ мөрөөдөл, шинэ зорилго, шинэ эрч хүчийг бэлэглэдэг.

✍️Миний хувьд он болгоны эхний өдөр шинэ зорилго мөрөөдлөө бичиж үлдээдэг уламжлалтай. Олон ч хамтрагч, шавь нараа энэ дадалд сургасан гэж боддог. Мөрөөдлөө зорилго болгон цаасан дээр бичиж, амлалт өгөх нь эрч хүч хөшүүрэг болдог.

???Монголчууд бид хар бараан зүйлд хэт автаж оюун санаагаа чилээж, сайн сайхан зүйлийг ярих нь ховорджээ. "САЙНД ХӨТЛӨХ ХҮЧ" номыг уншаарай. Таны бодол, таны үг үйлдэл чинь таны амьдралыг чиглүүлдэг тул сайныг төсөөлцгөөе!

?Та өнөөдөр буюу 2026.01.01-ний энэ өдөр яг юу бодож, юуг төсөөлж байна?

Та комент хэсэгт бичиж үлдээгээрэй.

Миний хувьд Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарласан түүхэн шийдвэрийг яаж үр дүнтэй болгох вэ? хэмээн бодож, төсөөлж сууна.

"Боловсролын РЕФОРМ бол Сургуулийн РЕФОРМ" гэсэн зарчмыг дэвшүүлж, шинэчлэлийн ЭРЭМБЭ гаргасан байгаа. Мөн салбарын тулгамдсан асуудлаар суурь судалгаа хийж, эн тэргүүнд нэн яаралтай эхлүүлэх 12 ажлыг шийдэлтэй нь тодорхойлсон.

Дүгнэж хэлэхэд 2026 онд "Улсын хөгжил хүний хөгжлөөс, Хүний хөгжил чанартай боловсролоос хамаардаг" гэсэн үзэл санаагаа хэрэгжүүлж, улсын цэцэрлэг, сургуулийн сургалтыг чанаржуулахад бүх хүч чадал, мэдлэг туршлагаа зориулах болно. Үүнийг хамтдаа хийх хүчирхэг баг бүрдүүлсэн ба та бүхэндээ бас амжилт хүсье!

? "Төсөөлж чадвал, бүтээж чаддаг" гэдэг үг бий. Таны шинэ мөрөөдөл, шинэ төсөөлөл 2026 онд сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

2026.01.01

新年の始まりは、私たちに新しい夢、新しい目標、新しいエネルギーをもたらしてくれます。私自身、毎年元旦に新しい目標や夢を紙に書き留めるようにしています。

多くの仲間や教え子たちにもこの習慣を教えてきました。夢を目標として紙に書き下ろし、誓うことはエネルギーの原動力となることを実感してきました。

現代のモンゴル人は、残念ながら負のものや暗いものに過度にとらわれ、精神を疲れさせることが多く、良いことを語ることが少なくなっています。「良い方向に導く力」という本を読んでほしいと思います。あなたの思考、言葉、行動があなたの人生を導くので、良いものを思い描いてみましょう!

あなたは今日、2026年1月1日、この日、何を考え、何を想像していますか?ぜひ、コメント欄に書き込んでみてください。

私にとっては、モンゴル政府は2026年を「教育の年」と宣言した歴史的な決定をしました。そこで、どう効果的に教育の年を実現させるかを自分なりに考え、思い描いています。「教育の改革は学校の改革」という原則を掲げ、母国の改革の優先順位を設定しました。また、教育分野の重要な課題について基礎的な調査を行い、最優先で取り組むべき12の政策を解決策とともに明確にしました。

結論として、2026年には「国創りは人作り、人作りは質の良い教育にかかっている」という理念を実現し、公立の幼稚園や学校の教育を質的に向上させるために、すべての力と知識、経験を注いで全力尽くしていきます。それを共に頑張る強力なチームを結成できました。チームメンバー達にご成功をお祈りします。

「想像できれば、創造できる」という言葉があります。あなたの新しい夢、新しい想像が2026年に実現することを心より祈っています。

新年明けましておめでとうございます?

2026元旦

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009