Үйл явдал1 мин унших

Эх орондоо буцаж буй Канадын Элчин сайд Сандра Шуфанд “Алтан гэрэгэ” гардууллаа

Эх орондоо буцаж буй Канадын Элчин сайд Сандра Шуфанд “Алтан гэрэгэ” гардууллаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ” гардууллаа. 

Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, томоохон хөрөнгө оруулагчийн нэг, дотно түнш Канад улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжиж буйд баяртай байна.

Эх орондоо буцаж буй Канадын Элчин сайд Сандра Шуфанд “Алтан гэрэгэ” гардууллаа

Элчин сайд С.Шуфани хагас зуу гаруй жилийн түүхтэй Канад, Монголын харилцааг өргөжүүлэхэд сэтгэл зүрхээ дайчлан ажилласнаа тэмдэглээд, идэвхтэй үйл ажиллагааны дүнд хоёр улсын харилцаа улс төр, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт  эрчимжиж ирснийг онцлов.

Тэрээр Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжиж, хамтран ажилласан Гадаад харилцааны яамны удирдлага, хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023